Бофактын тухай

Бофакт нь 2019 оны 11 сарын 12 -ноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн "Just for fun" буюу "хөгжилдөх зорилготой" баримт, нотолгоон дээр үндэслэгдсэн баттай мэдээллүүдийг сонирхол татах хэлбэрээр оруулдаг фэйсбүүк хуудас юм. Бүх мэдээлэл маань баримт, нотолгоо, судалгаан дээр үндэслэгдэн ордог гэдгийг дахин сануулъя. Уг хуудсаараа дамжуулж нийгэмд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхүйц буруу зүйлс нийтлэх эсвэл тарааж, сурталчилдаггүй болно. 

БОФАКТ нэрний Б.О нь "Бодлын огторгуй" гэсэн үгний товчлол.

Нэрний үүсэл: 
Тамираа хэмээх нэгэн хүмүүн тэртээ 2014 онд 8факт хуудсыг анх олж харснаар факт унших хүсэл сонирхолтой болж, түүнээс хойш өөрийн гэсэн факт оруулдаг хуудастай болъё гэж битүүхэн хүсэх болсон юм. Нэг л өдөр "одоо л цаг нь" гэж бодон, фэйсбүүк хуудсаа нээхээр бүх зүйлээ төлөвлөсөн ч нэрнээс бусад нь бэлэн байлаа. Удаан бодсоны эцэст "Дэлхий хавтгай" гэж нэрийдсэн ч сэтгэлд нь хүрэхгүй байв. Тиймээс дахин нэр бодох шаардлага гарч энэ удаад факт гэдэг үгийг оруулъя хэмээн шийдэв. Шийдвэрийн үр дүнд "хэн ч сонссон шууд манайх л бодогддог содон нэр, branding шаардлагатай" гэж үзэн Бофакт, Мифакт, Софакт гэсэн гурван нэр бодож олжээ. Тус бүр өөрийн гэсэн утгатай. 
1️⃣ БОФАКТ - Бодлын факт
2️⃣ Мифакт - Миний факт
3️⃣ Софакт - Содон факт
Эцэст нь Бофактыг сонгосон аж. Нэрний утгыг Бодлын Факт гэж өгсөн ч, удалгүй огторгуй хэмээх үгийг нэмснээр Бодлын Огторгуйн Факт гэж задрах болжээ. Огторгуй гэдэг үгийг нэмсэн шалтгаан нь хүний бодол гэдэг сансар огторгуй мэт уудам, хязгаар үгүй юм.

Бофактын талаарх үгс



"Бофакт маань факт оруулдаг хуудас дундаа шилдэг нь байхыг эрмэлздэг. Зүгээр л нэг зураг дээр үг бичих бус, зураг сонголт, үг үсгийн алдаа болон найруулга, цаашлаад хүний нүдэнд харагдах байдал нь эвтэйхэн байх, 100% үнэн буюу шинжлэх ухааны судалгаа, шинжилгээгээр батлагдсан мэдээллийг оруулах гэх мэт маш олон жижиг, том гэлтгүй бүх л деталиуд дээр бид анхаардаг. Тиймдээ ч бид оруулж буй бүх мэдээлэлдээ шүүлтүүртэй хандаж, уншигчиддаа зориулж бүх зүйлээ "хамгийн" гэх тодотголтойгоор хийдэг. Бофактын нийгэмд түгээхийг зорьдог зүйлд зөвхөн мэдээлэл бус, зөв бичгийн дүрэм ч багтана. Бофакт нийгэмд хамгийн сайнаараа нөлөөлөхийг хүсэж байна."
Tamiraa SarantsetsegҮүсгэн байгуулагч



"Бусдад мэдлэгийг сонирхолтой байдлаар түгээж чаддаг, монголын хамгийн цэгцтэй coooool фэйсбүүк хуудас. Би Бофакт-д орж ирэхээс өмнө юу ч мэддэггүй, ямарваа зүйлд тийм ч сонирхолтой бус хүүхэд байлаа. Бофактын нэг хэсэг болсны ачаар миний өөр нэг ертөнц нээгдсэн юм шиг л мэдрэх болсон."
Ujin VKEditor



"Заа, Бофакт маань бол иймэрхүү төрлийн пэйжүүдээсээ тэс өөр түвшнийх бөгөөд нэг үгээр "Жордан" нь гэж хэлж болно. Мөн хүмүүс бөөн стресс бухимдалтай нийтлэлүүд, худал хуурмаг мэдээлэл, хов жив, хэрэгтэй хэрэггүй reels гүйлгэж байхад манай факт гарч ирвэл хэсэг ч гэсэн гайхшруулж бодолд автуулан сониуч занг нь хөдөлгөдөг гэдэгт итгэлтэй байна."
TengisEditor

Бофактын цагийн хүрд

  • Бофакт үүсгэн байгуулагдав

    Бүх бэлтгэл хангагдсаны эцэст Facebook хуудас маань БОФАКТ нэртэйгээр нээгдэв 🥳

  • Анхны факт оров

    #1 дугаартай буюу анхны факт оров. (Өндөг анхдагч) 📂

  • Анхны нэмэлт админ

    Бофакт хуудсыг Тамираа ганцаар хөтлөхөө больж, нэмэлтээр админ авсан өдөр 🙋‍♂️

  • Бофактын блог нээгдэв 💻

    Одоогийн блог маань буюу bofact.com -ын суурь тавигдав

  • Анхны элсэлт 📝

    Бофакт-д админаар элсэхийг хүсэгчдийн дунд элсэлт зарлав.

    📌 Анхны элсэлтийн анкетийг нийт 96 хүн бөглөж, 5 хүн шалгаруулж авсан.

  • Бофакт нэрний ард цэг (.) нэмэгдэв

    Нэрний утга дээр нэмэгдсэн ОГТОРГУЙд төгсгөл бий гэх утгаар нэрний ард цэг (.) нэмж нэрийг Бофакт. болгов

  • Бофакт V2.0

    Бофакт-д шинэчлэл хийгдэж, зурагны загвараас эхлэн бүх зүйл өөрчлөгдөж томоохон шинэчлэлт хийв

  • Анхны GIVEAWAY 🤩

    Бофакт хуудасны зүгээс анхны GIVEAWAY зарлав.

    🎁 Азтангийн бэлэг: 10 ширхэг ариун цэврийн цаас, 50ш нэг удаагийн маск, 1ш чупа чупс.

  • #2 элсэлт 📝

    Бофакт-д админаар элсэхийг хүсэгчдийн #2 дахь элсэлтийг зарлав.

    📌 Анкетийг нийт 123 хүн бөглөж, 4 хүн шалгаруулж авсан.

  • Бофактын хурдан хайлт 📝

    Бофактын бүх фактыг агуулсан хурдан хайлт сайт дээр нэмж хийгдэв 🔍

  • #3 элсэлт 📝

    Бофакт-д админаар элсэхийг хүсэгчдийн #3 дахь элсэлтийг зарлав.

    📌 Анкетийг нийт 88 хүн бөглөж, 5 хүн шалгаруулж авсан.

  • Логонд шинэчлэлт хийв

    БОФАКТын логонд шинэчлэлт хийж, өнгийг илүү тод ягаан болгов

  • Орон Нутгийн Хөгжлийн Сан-тай хамтарч ажиллав

    ОНХС-гийн Санал Асуулга 2021-ийг дэмжиж ажиллан нийгэмд тулгамдаж буй асуудлаар 2 факт бэлтгэн, хүргэв 🤝

  • #4 элсэлт 📝

    Бофакт-д админаар элсэхийг хүсэгчдийн #4 дахь элсэлтийг зарлав.

    📌 Анкетийг нийт 173 хүн бөглөж, 7 хүн шалгаруулж авсан.

  • Бофактын блог Bofact.com болов 🌐

    Блог маань өөрийн гэсэн домайн нэртэй болж www.bofact.com хаягаар нэвтэрдэг болов

  • Shambala2056 төслийг дэмжиж 3 мод тарив 🌳🌳🌳

    БОФАКТ нэр дээр анхны модоо тарьж, гэрчилгээг хүлээн авсан 📄

    🌐 НИЙТЛЭЛ УНШИХ 🌐

  • #2 GIVEAWAY 🤩

    Бофакт хуудасны зүгээс #2 дахь GIVEAWAY зарлав.

    🎁 Азтангийн бэлэг - Naad брендийн 59900₮ үнэ бүхий угсардаг МиМо гэр.
    - Shambala2056 -д өөрийн нэр дээр 1 мод тариулах эрх
    - Бофактын шошготой 50ширхэгтэй нэг удаагийн маск
    - Чупа чупс /иштэй чихэр/
    - Автобусны кардны 3000₮ цэнэглэх эрх
    - Соруултай сүү

  • #5 элсэлт 📝

    Бофакт-д админаар элсэхийг хүсэгчдийн #5 дахь элсэлтийг зарлав.

    📌 Анкетийг нийт 88 хүн бөглөж, 8 хүн шалгаруулж авсан.

  • #3 GIVEAWAY 🤩

    Бофакт хуудасны зүгээс #3 дахь GIVEAWAY зарлав.

    🎁 Азтангийн бэлэг - Хүссэн кино театр хүссэн киногоо үзэх хос тасалбар 🎫

  • Бофакт хуудас хаагдав.

    Үүсгэн байгуулагч, админ Тамираа харь улсыг зорих болсноор Бофакт хуудсыг хаах шийдвэрт хүрч 2021 оны 11 сарын 12-ны өдөр буюу 2 жилийн ойгоороо албан ёсоор хаагдав.

    Тухайн 2 жилийн хугацаанд бид /#TeamBofact/ нийт 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2578 факт бэлтгэн хүргэж, 63000 гаруй дагагчтай болж чадсан нь үгээр хэлшгүй том амжилт билээ 💜


  • Бофакт дахин нээгдэв ❤️

    Жил гаруй хугацаанд завсарлага авсны эцэст Бофакт нь Содон факт хуудасны үйл ажиллагаа, халааг авч дахин нээгдлээээ

  • Бофактын анхны факт оров

    Шинэ загвар, хэв маягтайгаар урт хугацааны дараа анхны фактаа оруулав

  • #6 элсэлт 📝

    Бофакт-д админаар элсэхийг хүсэгчдийн #6 дахь элсэлтийг зарлав.

    📌 Анкетийг нийт 48 хүн бөглөж, 3 хүн шалгаруулж авсан.


#TeamBOFACT -д хэн хэн байсан бэ? ⬇️


Archive

Contact Form

Send